
Туркийн Анталия хотод болж буй 13 дахь удаагийн нээлттэй тэмцээнд Монголын пара таеквондогийн шигшээ багийн тамирчид амжилттай оролцож байна.
Өнөөдөр болсон эмэгтэйчүүдийн ангилалд Паралимпын наадмын аварга, хөдөлмөрийн баатар У.Сүрэнжав мөнгөн медаль хүртлээ. Мөн эрэгтэйчүүдийн ангилалд Паралимпын наадмын мөнгөн медальт, гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ нар финалд шалгарч мөнгөн медалийн эзэн боллоо.
Тэмцээний эхний өдөр Монголын тамирчид хос мөнгөн медаль хүртэж, багийн дүнгээр хоёрт бичигдэж эхэллээ.