
Мөнгөний бодлогын хорооноос мөнгөний бодлогын ээлжит, макро зохистой бодлогын талаарх хурлын шийдвэрийг өнөөдөр танилцуулна.
Өмнөх хуралдаанаараа бодлогын хүүг 0.5 нэгж хувиар нэмэгдүүлж, 12.5 хувьд хүргэсэн. Улмаар банкнуудын төгрөгийн заавал байлгах нөөцийн хувь хэмжээг 0.5 нэгж хувиар өсгөж, 14.5 хувьд хүргэсэн билээ.
Энэхүү шийдвэр нь инфляцын хүлээлтийг тогтворжуулах, нийлүүлэлтийн шалтгаантай үнийн өсөлтийн хоёрдогч нөлөөг хязгаарлах, мөн төгрөгийн өгөөжийг бодлогын зорилттой нийцүүлэхэд чиглэж байгааг мэдээлсэн юм.