
Энэ сарын 24-ний өдөр болох Хятадын сансар судлалын өдрийг тохиолдуулан тус улсын сансар судлалын үзэсгэлэнг Улаанбаатарт нээхээр болжээ.
Үзэсгэлэнд зочилсон хэн бүхэн VR технологиор дамжуулан саран дээр буух туршилт хийх боломжтой. Учир нь VR нүдний шил зүүмэгц шууд саран дээр газардаж, сарны гадаргуу дээр алхаж, дэлхийг сарны мандалаас харж, бага таталцлын орчинд үсрэн алхах мэдрэмжийг бодитоор мэдрүүлэх юм.
Мөн сар судлалын “Чанъэ” төхөөрөмж, “Юйту” роботын загварыг 1:1 харьцаатайгаар бүтээж тус үзэсгэлэнд байрлуулсныг сонирхож болохоос гадна VR аяллаар нарны эрчим хүчний систем, газар доорх амьдрах байгууламж, 3D-р хэвлэсэн барилга байгууламжийг үзнэ.
Уг сонирхолтой үзэсгэлэн энэ сарыг 30-нийг хүртэл хятадын соёлын төвийн байранд нээлттэй үргэлжилнэ.