
Талбайн теннисний цуврал тэмцээнүүд БНХАУ-ын хотуудад үргэлжилж байна. Өчигдөр Хүбэй мужийн Үхань хотод эхэлсэн WTA1000 ангилалд багтдаг “Wuhan Open” тэмцээний эхний тойрогт Хан Ши дэлхийн чансааны 18-д бичигдэж буй Филиппиний теннисчин Александра Эалаг 4:6, 6:3, 6:3-аар хожиж том дуулиан тарилаа. Энэ сард өөрийн чансаагаа 217-д хүргэсэн БНХАУ-ын теннисчин Хан Ши тус тэмцээний урьдчилсан шатнаас шалгарч тоглох эрхийг авчээ. Түүний дараагийн өрсөлдөгч нь өдгөө дэлхийн чансааны 31-т бичигдэж буй Канадын Фернандез юм.
“Wuhan Open” тэмцээнд "Их дуулга"-ын дөрвөн удаагийн аварга Беларусын А.Сабаленка, энэ жилийн “Уимблдон”-ын дэд аварга Чехийн Каролина Мучова нарын шилдэг теннисчид тоглож байна. Тэмцээний аварга энэ сарын 18-нд тодорно.
