
Өнгөрсөн шөнө Улаанбаатар хотын төв хэсгээр -27...-29 градус, Тэрэлж, Туул голын хөндий, Нисэх, Яармаг орчмоор -36...-38 градусын хүйтэн хоножээ.
12 дугаар сарын 13-нд говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Харин 14-нд Монгол-Алтай, Хангайн уулархаг нутгаар, 16-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр. Дархадын хотгор, Завхан, голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -34…-39 градус, өдөртөө -23…-28 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -28…-33 градус, өдөртөө -17...-22 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -15…-20 градус, өдөртөө -6…-11 градус, бусад нутгаар шөнөдөө -21…-26 градус, өдөртөө -12…-17 градус хүйтэн байна. 12 дугаар сарын 14-нөөс ихэнх нутгаар хүйтний эрч суларна.