FIBA буюу Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос 3х3 Азийн аварга шалгаруулах тэмцээнийг Сингапурт зохион байгуулж байна. Тэмцээний урьдчилсан шатны тоглолтууд өндөрлөж шигшээ шатанд өрсөлдөх багууд тодорлоо.
Тайваньтай “А” хэсэгт багтсан манай эрэгтэй багийн өрсөлдөгчөөр Филиппиний баг тодорлоо. Энэ хэсэгт Тайланд, Малдивийн багийг хожсон Филиппин гурав дахь багаар орж ирлээ. Хэсгийн тоглолтууд маргааш болж хасагдах шатанд өрсөлдөх багууд ням гарагт тодорно.
