
Монголын үндэсний бөхийн холбооноос маргааш болох сумын цолтой болон залуу бөхчүүдийн барилдааныг ирэх сард хийхээр хойшлуулсан билээ. Тэгвэл Биоэнергийн судалгаа эмчилгээний үндэсний хүрээлэнгийн 25 жил, "Альтернатив" эмнэлгийн 5 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэрэг, сумын цолтой 128 бөхийн барилдааныг ням гарагт зохион байгуулахаар боллоо.
Уг барилдаанд барилдах бөхчүүдийн цахим бүртгэл өнөөдөр эхэллээ. Цахим бүртгэлийг өнөөдөр, маргааш https://www.devjee.mn/ сайтаар авахаар болжээ.