
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.
Тэрээр "Засгийн газрыг огцруулах тухай яриа өчигдрөөс Төрийн ордонд яригдаж эхэлсэн. Огцруулах үндэслэлийг нь биччихсэн байна лээ. Миний байр суурийг асуусан. Би мэдээлэлтэй болох хэрэгтэй байна. Орон нутагт ажиллаж байгаад ирлээ гэдгээ хэлсэн. Улс төрийн бодит нөхцөл байдалд дүгнэлт хийх хэрэгтэй байна. Үүнийхээ дараа байр сууриа илэрхийлнэ.
Нам дотроо асуудлаа шийдэх хэрэгтэй. Заавал төрийн зовлон болгох шаардлагагүй" гэв.