Боловсролын яамнаас “Монгол
хүүхэд, залуусыг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлье” цогц арга хэмжээг
энэ сарын 22-ны өдөр Засгийн газраар батлуулаад байгаа юм. Энэ хүрээнд хийгдэх долоон гол
шинэчлэлийг Боловсролын сайд Л.Энх-Амгалан танилцууллаа.
Тухайлбал уг цогц арга хэмжээний "Багшийг ажлын ачааллаас чөлөөлье" гэх хэсэгт төрийн зардлаар суралцсан ч мэргэжлээрээ ажиллахгүй байгаа багш нарын зардлыг нөхөн төлүүлнэ, багшийн дутагдалтай сургуульд очиж ажилласан залуучуудыг цэргийн алба хааснаар дүйцүүлэх зэрэг зүйлсийг тусгажээ.
Долоон гол
шинэчлэлийн хүрээнд:
1. Хөтөлбөрийн
шинэчлэл: “Экосистем”
Багаар ажиллах, шийдвэр гаргах, ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрөх, задлан шинжлэх зэргээр суралцагчдыг мэдлэг олох явцдаа олж буй дээд эрэмбийг суулгана.
Биеийн тамир, сэтгэлийн тамир, оюуны тамиртай ирээдүйн иргэдийг бэлтгэнэ
Малчдын хүүхдийг есөн нас хүртэл нь эцэг, эхтэй нь хамт байлгах хосмог сургалт буюу малчдын хүүхдийн blended learning боловсролын шинэ тогтолцоог бий болгоно
2. Багшийг
ажлын ачааллаас чөлөөлье!
Багшийн дутагдлыг нөхөх
Төрийн зардлаар сурсан ч мэргэжлээрээ ажиллахгүй байгаа багш нарын зардлыг нөхөн төлүүлэх
“Эрдэмт багш нараа эх орон дуудаж байна” аян өрнүүлэх
Багшийн дутагдалтай сургуульд очиж ажилласан залуучуудыг цэргийн алба хааснаар дүйцүүлэх
Төгсгөх ангийн оюутнуудыг ажлын байран дээр ажиллуулан төгсгөх
Teach Mongolia хөтөлбөрийг хөгжүүлэх
3. Хамгийн
сайн сургууль гэрт ойрхон сургууль
Сургуулийн бүтэц, хэв шинжийн өөрчлөлт: ЕБС-ийн бүтцийг дахин төлөвлөж, сум дундын ахлах сургууль, төрөлжсөн ахлах сургуулиудыг хөгжүүлнэ
Олон улсын хөтөлбөртэй төрийн өмчит ахлах сургууль: Бүс бүрд олон улсын хөтөлбөртэй сургуулиудыг байгуулж, хичээлийн байр, лаборатори, кабинет, дотуур байрыг иж бүрэн төлөвлөнө
Дэд бүтэц ба техник хангаж
4. Цахимжуулж
чөлөөлье (BIG DATA AND AI)
EdTeach инноваци ба AI туслах
Дижитал засаглал ба менежментийн шинэчлэл
Дэд бүтэц ба техник хангамж
5. Хуурамч
дүнгүй үнэлгээний систем
Өөрийн үнэлгээ, явцын үнэлгээ, чанарын судалгаа, олон улсын үнэлгээ зэрэг бүх түвшний үнэлгээ нь боловсролын чанарыг сайжруулах, нотолгоонд суурилсан бодлого боловсруулахад чиглэнэ
Сургуулийн засаглалыг сайжруулж, бие даан хөгжих боломжийг нэмэгдүүлнэ
Удирдах ажилтан бэлтгэх тогтолцоог бүрдүүлж, хүний нөөцийг хөгжүүлнэ
Сургууль, багшийн санаачилгыг дэмжиж, ажлын байрандаа хөгжих нөхцлыг бүрдүүлнэ
7. Гүйцэтгэл,
үр дүнгийн санхүүжилт
Үндсэн цалингийн хэмжээг 50% -иар нэмэгдүүлж, нэмэгдэл хөлс болон нэмэгдлийг Засгийн газраас тогтоосон цалингаас тооцсон
Цалингаас бусад хувьсах зардлын бүрэлдэхүүнийг инфляцийн түвшинтэй уялдуулан нэмэгдүүлсэн (30%)
Хүүхдийн тооноос хамаарсан итгэлцүүрийн интервалийн түвшинг нарийвчлан тогтоосон
Төрийн бус өмчийн орон нутаг дахь ЕБС-ийн төлбөрөөс хамаарсан итгэлцүүрийг өөрчилсөн
Цэцэрлэгийн хичээлийн байрны тооноос хамаарах итгэлцүүрийг нэмж тооцсон
Түүнчлэн
Боловсролын сайд Л.Энх-Амгалан “Монгол хүүхэд, залуусыг мэдлэг, ур чадварын
хоцрогдлоос чөлөөлье арга хэмжээ нь дээрх хүрээнд хийгдэнэ. Хөтөлбөрийн
шинэчлэл гэхээр ард иргэд, аав ээжүүд маань ойлгохгүй байна. Хөтөлбөрийн шинэчлэл
гэдэг бол хичээл юм. Цаашлаад сурах бичиг, багшийн ур чадвар, сургуулийн орчин
өөрчлөгдөхийг хэлнэ. Тийм учраас бид хөтөлбөрийн шинэчлэлээр дамжиж монгол
хүүхдэд оюуны болон сэтгэлийн, биеийн тамир гэх гурван чадварыг олгоё оо гэж
шийдсэн. Бидний өнөөгийн явж байгаа хөтөлбөр бол хүүхдийг дандаа нүдлүүлж, цээжлүүлж
байна. Доод эрэмбийн ур чадвар олгож байна. Тиймээс дээд эрэмбийн ур чадвар
буюу хиймэл оюунаас ухаалаг асуулт асуудаг, хариултыг нь эргэцүүлэн тунгааж чаддаг ур чадварыг олгох ёстой. Хүүхдийг шалгалтад
бус амьдралд бэлдэх тогтолцоог бий болгоно” хэмээлээ.
Мөн
тэрээр “Улаанбаатарт 3000-аас дээш сурагчтай 38 сургууль, 46-аас дээш сурагчтай
1089 бүлэг байна. Үүнийг задална. Төрөлжсөн ахлах сургууль байгуулна. Хотхоны
сургууль бий болгоно. Хүүхэд гэртээ ойрхон сургуульд явдаг болно” гэдгийг онцлов.