
2026 оны долоодугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарийг Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газраас танилцууллаа.
Уг хуваарийн дагуу хүүхдийн мөнгөн тэтгэмж буюу 100.000 төгрөгийг энэ сарын 8-нд олгохоор болжээ. Мөн хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээ энэ сарын 8нд, эх, эцэг олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт олгох тэтгэмжийг энэ сарын 23-нд олгох аж. Түүнчлэн алдар цолтон, ахмад настанд олгох хөнгөлөлт, тусламжыг энэ сарын 8, 28-нд тус тус олгоно.