
БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир өнөөдөр (2026.09.09) COP17 хурлын бодит үр дүн, санхүүжилттэй холбоотой мэдээллийг өглөө.
Ц.Сандаг-Очир "Монгол Улс тус хуралдаанд зөвхөн зохион байгуулагчийн байр сууринаас оролцоогүй. Бид 23 хүний бүрэлдэхүүнтэй хэлэлцээний багаа тусгайлан бэлтгэж, оролцсон. Хурлын хугацаанд нийтдээ 34 шийдвэрийг хэлэлцэн батлах үйл явцад манай баг амжилттай оролцсон.
Гангийн асуудал, Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй, Конвенцын 2030 оноос хойших стратеги, санхүүжилтийн гэрээ зэрэг олон жил хэлэлцэгдэж ирсэн улс орнуудын байр суурь ихээхэн зөрүүтэй байсныг онцлон хэлье. Даргалагч орны хувьд энэ олон байр сууриудыг зөвшилцүүлэх, нэгтгэх, эвлэрүүлэх тал дээр анхаарч ажилласан.
Хэлэлцээрийг дараагийн шатанд үргэлжлүүлэх суурь баримт бичгүүдийг хадгалж чадсан. Хуралдааны үеэр жендер, иргэний нийгэм, эмэгтэйчүүдийн асуудлыг ярихгүй гэх байр суурьтай улсууд ч байсан. COP17-оор энэ асуудлуудыг хэлэлцсэн, цаашид 18-р хурлаар ч үүнийг хэлэлцэхээр шийдсэн.
Улаанбаатарын тунхаглал болон Монгол Улсын дэвшүүлсэн тал хээрийн төлөвлөгөөг талууд, олон улсын байгууллага, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудаар дэмжүүлсэн нь COP17-ын бас нэг үр дүн гэж харж болно. Дэлхийн нийт газар нутгийн 54 хувийг бэлчээр эзэлдэг. Тиймээс бид газрын доройтол, тэр дундаа бэлчээрийн асуудлыг хөндөж, тал хээрийн төлөвлөгөөг 196 улсаар дэмжүүлж чадсан нь том үр дүн.
Мөн Дэлхийн малчдын чуулганаас залуу малчдын болон эмэгтэй малчдын тунхаглалыг баталж, олон улсын бодлогод тусгах суурийг бүрдүүллээ” гэв.
“Хурлын үеэр дэлхий нийтийн хэмжээнд газрын доройтол, цөлжилттэй тэмцэх чиглэлд нийт 18 тэрбум ам.долларын санхүүжилтийн амлалт зарлагдсан. Үүний томоохон хэсэг тал хээрийн бэлчээрийн тэргүүлэх чиглэлд буюу Монголын санаачилга багтсан гэдгийг БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир онцоллоо.
COP17-ын хугацаанд ногоон төсөл хөтөлбөрийн хүрээнд байгуулсан болон зарласан гэрээ, байгуулсан санамж бичиг, санхүүжилтийн амлалтыг нэгтгэвэл манай улсад 1.4 тэрбум ам.доллар буюу 5 их наяд төгрөгийн амлалтыг авч чаджээ. Тодруулбал,
Мөн хиймэл оюун ухаанд суурилсан тооцоолол, өгөгдөл хадгалалт, боловсруулалтын дэд бүтцийг хөгжүүлэх, эрчим хүчний үр ашигтай дэвшилтэт технологийг нэвтрүүлэх зорилго бүхий 863 мВт хүчин чадалтай ногоон дата төв байгуулах саналыг COP17-ын үеэр гэрээ байгуулж үзэглэлээ.
Энэхүү төсөл нь сэргээгдэх болон нүүрстөрөгчийн ялгарал багатай эрчим хүчний эх үүсвэрийг ашиглах, Монгол Улсын дижитал шилжилтийн суурийг бэхжүүлэх, олон улсын технологийн хөрөнгө оруулалтыг татах өндөр ур чадвартай ажлын байрыг бий болгоход зорилго нь оршиж байгаа юм. Энэхүү амлалт, санамж бичгийн үр дүн шууд өнөөдөр гарна гэж ойлгож болохгүй. Урт, дунд хугацаанд хэрэгжинэ.
Тооны хэлээр товчилбол
Зочид, оролцогчид:
Эдийн засгийн өгөөж:
Төсөв:
Үүнээс,
2025 онд БОУАӨЯ-ны сайдын багцаас Нийслэлд 50 тэрбум төгрөгийг 23 багц ажлыг хийсэн ба гэрээний дүнгээр 48.8 тэрбум төгрөгийг зарцуулжээ. Үүнд:
2026 онд Нийслэлийн төсвөөс 70.1 тэрбум төгрөгийг баталснаас:
Хурлын барилга байгууламжийн түрээст 34.9 тэрбум
Байр ашиглалт, Үйлчилгээний урсгал зардалд 10.8 төгрөг
Үндсэн үйл ажиллагааны урсгал зардалд 2.9 тэрбум төгрөг
Хоол хүнс, эрүүл ахуйн зардалд 17.3 тэрбум төгрөг
Хотын дарга нарын форумд 1.2 тэрбум төгрөгийг тус тус зарцуулжээ.