
Aртемис II баг Калифорнийн Сан-Диегогийн эргийн ойролцоо оройн 8:07 цагт төлөвлөгөөний дагуу далайд бууж, хүн төрөлхтнийг дэлхийгээс хамгийн хол хүргэсэн 10 хоногийн түүхэн аяллаа амжилттай дуусгалаа. Аврах ажиллагаанд АНУ-ын тэнгисийн цэргийн USS John P. Murtha хөлөг оролцож, нисэгчдийг эмнэлгийн хэсэгт хүргэхээр бэлтгэж байна.
Aртемис II хөтөлбөрийн сансрын нисэгчид Номхон далайд амжилттай буусны дараа дараагийн шатны нарийвчилсан ажиллагаа эхэлсэн байна. Капсул буусны дараа эхлээд түүний орчин дахь агаар, усны чанарыг шалгаж, хорт бодис байгаа эсэхийг нягталжээ. Үүний дараа эрчим хүчний хэрэглээг бууруулах зорилгоор капсулыг унтрааж, аврах ажиллагаанд бэлтгэх горимд шилжүүлсэн байна. Хажуугийн хаалгыг нээсэн ч аюулгүй байдлыг бүрэн баталгаажуулах шаардлагатай тул эхний сансрын нисэгч гарахад хугацаа шаардагдах аж.
Багийн ахлагч Рэйд Вайсман “Ямар гайхалтай аялал байв аа. Бид бүгд тогтвортой, дөрвүүлээ хэвийн байна” гэж мэдэгдсэн нь нисэгчдийн биеийн байдал сайн байгааг илтгэж байна.
Удалгүй АНУ-ын тэнгисийн цэргийн шумбагчид ирж, “front porch” гэж нэрлэдэг хийлдэг тавцанг бэхлэн, гарц бэлтгэснээр эхлээд эмнэлгийн багийнхан капсулд орж нисэгчдийн биеийн байдлыг шалгана. Дараа нь дөрвөн нисэгчийг нэг нэгээр нь гаргаж, есөн хоног жингүй орчинд байсны дараа дэлхийн нөхцөлд дасах үйл явц эхэлнэ.
НАСА-гийн Шинжлэх ухааны хөтөлбөрийн захирал Никки Фокс капсулын агаар мандалд эргэн орсон явцыг “бараг төгс” болсон гэж үнэлжээ. Тэрээр “шүхрүүд дэлгэгдэж, доор нь хөх тэнгэр, гайхамшигтай далай харагдаж байсан нь яг л аяга цайг ширээн дээр зөөлөн тавьж байгаа мэт санагдсан” хэмээн ярьсан байна.
Гэхдээ нислэг албан ёсоор хараахан дуусаагүй. Одоо судлаачид капсул, нисэгчид болон сарыг тойрсон нислэгийн явцтай холбоотой их хэмжээний өгөгдлийг шинжилж эхэлнэ. Үүнд: