
1972 оны 12-р сарын 14-нд Aполло 17 нислэгийн командлагч Жин Сернан сарнаас буцахын өмнөхөн “Бид ирсэн шигээ явж байна, мөн Бурхны ивээлээр хүн төрөлхтөн дахин эргэн ирнэ” гэж хэлжээ.
Гэвч түүнээс хойш 50 гаруй жилийн дараа ч хүний хэлсэн сүүлчийн үг сар дээр хэвээр үлдсэн байна.
Базз Олдрин Aполло 11 хөтөлбөрийн үеэр сарны гадаргуу дээр, сарны буух төхөөрөмжийн хажууд зогсож буй нь. НАСАAртемис II нислэг нь саран дээр буухгүй ч ойртож нисэх бөгөөд НАСА-гийн хувьд Aполло 17-оос хойш сар орчимд очих анхны хүнтэй нислэг болох юм.
Шинжлэх ухаан, технологийн түүхч Тисэл Мюир-Хармони хүн төрөлхтөн өнгөрсөн 50 жил яагаад саран дээр ахиж очоогүй талаар “товч хариулт нь улс төрийн хүсэл зориг” хэмээн хариулжээ. Сар руу хүн илгээх нь маш өндөр өртөгтэй, урт хугацааны тогтвортой бодлого шаарддаг.
Aполло хөтөлбөр дууссаны дараа олон удаа шинэ санаачилга гарсан ч АНУ-ын ерөнхийлөгч солигдох бүрд сансрын бодлого өөрчлөгдөж ирсэн байна.
Aполло 11-ийн үеэр авсан зурагт сарны хөрсөн дээр үлдсэн сансрын нисгэгчийн гутлын мөр НАСАЛес Жонсон мөн үүнтэй санал нийлж, “дөрвөөс найман жил тутамд НАСА-гийн зорилго бүрэн өөрчлөгддөг” гэж хэлжээ.
Техникийн хувьд ч сар руу нисэх нь маш хэцүү. Сар дэлхийгээс 400 000 км орчим зайд байрладаг бөгөөд бүх буултын оролдлогын талаас илүү нь амжилтгүй болсон байдаг.
Артемис хөтөлбөр нь одоогийн хамгийн бодитой оролдлого бөгөөд хорин жилийн судалгаа, 50 тэрбум ам.доллар зарцуулсан байна.
Aполло 17 пуужингийн хөөргөх тавцан дээр. Уг сансрын хөлөгт Жин Сернан, Роналд Эванс болон Харрисон “Жек” Шмитт нар байсан. НАСАAполло хөтөлбөрийг шууд дахин хийх боломжгүй. Учир нь тухайн үеийн үйлдвэрлэлийн сүлжээ, инженерүүд, технологийн орчин аль хэдийн үгүй болсон. Өнөөдөр саран дээр очих зорилго ч өөрчлөгджээ. Aполло ердөө “туг хатгах” шинжтэй байсан бол одоо сар дээр удаан хугацаанд амьдрах, ажиллах суурь байгуулах зорилготой. Энэ ажилд хувийн компаниуд ч чухал үүрэгтэй оролцох болжээ. SpaceX, Boeing, Blue Origin зэрэг компаниуд хувийн компаниудыг төлөөлөн идэвхтэй оролцож байна.
Вернер фон Браун НАСА-гийн Marshall Space Flight Center-ийн захирал, болон АНУ-ын Ерөнхийлөгч Жон Ф. Кеннеди нарын уулзалт. 1963 оны 11 сар Кейп Канаверал/ФлоридаМөн геополитикийн хүчин зүйлс нөлөөлсөөр байна. Өмнө нь Хүйтэн дайны үеийн АНУ–ЗХУ-ын өрсөлдөөн байсан бол одоо АНУ болон Хятадын хооронд шинэ өрсөлдөөн өрнөж байна.
АНУ “Artemis Accords” гэрээг санаачилж, 60 гаруй улс нэгдсэн бол Хятад 2030 он гэхэд сар руу хүн илгээх зорилт тавиад буй.
1969 оны 7-р сард НАСА-гийн Aполло 11 сансрын хөлгөөс авсан гэрэл зурагт Дэлхий сарны хаяанаас мандаж буй нь харагдаж байна.“АНУ Хятадтай сар руу очих уралдаанд орсон мэт ойлголт байж магадгүй. Хоёр дахь сансрын уралдаан гэж хэлж болох ч энэ нь эрсдэлийг ойлгож, тооцох шаардлагатай байдалтай үргэлж тэнцвэржих болно. Энэ асуудал Аполло хөтөлбөрийн эхний жилүүдэд хүндрэлтэй тулгарч байсан. Тухайн үед ‘арав дахь жил дотроо амжуулах ёстой’ гэсэн шахалт гол хөдөлгөгч хүчин болж, улмаар гурван нисэгчийн аминд хүрсэн байж магадгүй” гэж тэр нэмж хэлсэн байна.
Тэрээр 1967 онд болсон Аполло 1-ийн ослыг дурдсан бөгөөд пуужин хөөргөх бэлтгэлийн үеэр капсул дотор гал гарч, багийн гурван гишүүн бүгд амь үрэгдсэн юм.
Aполло хөтөлбөрөөс хойш ч эрсдэлийн талаарх ойлголт ч эрс өөрчлөгдсөн гэж Одом тэмдэглэжээ. Тухайлбал, Space Shuttle Challenger болон Space Shuttle Columbia-ийн ослууд илүү бодитой, болгоомжтой байх тэр хандлагыг бий болгоход нөлөөлсөн байна.
“Бид маш олон сургамжийг хүнд замаар олж авсан. Одоо тэр сургамжуудыг хэрэгжүүлж байна” гэж тэр хэлжээ.