
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох саналыг зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцлээ.
Ерөнхийлөгчийн саналыг Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр танилцуулав.
Зөвшилцөх саналд
1. Монгол Улсаас Австралийн холбооны улсад суугаа Элчин сайд Д.Даваасүрэнг эгүүлэн татаж, Г.Тэнгэрийг,
2. Монгол Улсаас Бүгд найрамдах Австри улсад суугаа Элчин сайд М.Цэнгэгийг эгүүлэн татаж, Д.Мөнхтөрийг,
3. Монгол Улсаас Бүгд найрамдах Беларусь улсад суугаа Элчин сайд Б.Баярсайханыг эгүүлэн татаж, Г.Байгалмааг,
4. Монгол Улсаас Бүгд найрамдах Болгар улсад суугаа Элчин сайд Л.Саянааг эгүүлэн татаж, А.Баттөрийг,
5. Монгол Улсаас Бүгд найрамдах социалист Вьетнам улсад суугаа Элчин сайд Ж.Сэрээжавыг эгүүлэн татаж, Г.Хуланг,
6. Монгол Улсаас холбооны бүгд найрамдах Герман улсад суугаа Элчин сайд Б.Мандахбилэгийг эгүүлэн татаж, Ж.Оюунбаатарыг,
7. Монгол Улсаас Египет улсад суугаа Элчин сайд Э.Булганыг эгүүлэн татаж, Д.Бямбадоржийг,
8. Монгол Улсаас Бүгд найрамдах Итали улсад суугаа Элчин сайд Ц.Нарантунгалагийг эгүүлэн татаж, Д.Булганыг,
9. Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын нэгдсэн хаант улсад суугаа Элчин сайд Б.Энхсүхийг эгүүлэн татаж, Б.Мөнхжинг,
10. Монгол Улсаас Бүгд найрамдах Казахстан улсад суугаа Элчин сайд Д.Баярхүүг эгүүлэн татаж, Г.Батжаргалыг,
11. Монгол Улсаас Бүгд найрамдах Киргиз улсад суугаа Элчин сайд С.Ганхуягийг эгүүлэн татаж, Д.Тэгшжаргалыг,
12. Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Ө.Энхтүвшинг эгүүлэн татаж, Д.Давааг,
13. Монгол Улсаас Бүгд найрамдах Сингапур улсад суугаа Элчин сайд С.Энхбаярыг эгүүлэн татаж, Г.Уянгыг,
14. Монгол Улсаас Бүгд найрамдах Турк улсад суугаа Элчин сайд Г.Мөнхбаярыг эгүүлэн татаж, О.Лхагвасүрэнг,
15. Монгол Улсаас Унгар улсад суугаа Элчин сайд С.Баатаржавыг эгүүлэн татаж, Н.Энхтайваныг,
16. Монгол Улсаас Бүгд найрамдах Франц улсад суугаа Элчин сайд У.Нямхүүг эгүүлэн татаж, Ц.Мөнх-Оргилыг томилно,
17. Монгол Улсаас Бүгд найрамдах Чех улсад суугаа Элчин сайд Д.Гансүхийг эгүүлэн татаж, Б.Болормааг,
18. Монгол Улсаас Арабын нэгдсэн Эмират улсад суугаа Элчин сайд Ш.Одонбаатарыг эгүүлэн татаж, А.Анандыг,
19. Монгол Улсаас Бүгд найрамдах Энэтхэг улсад суугаа Элчин сайд Д.Ганболдыг эгүүлэн татаж, Л.Өлзийтийг,
20. Монгол Улсаас Тайландын хаант улсад суух Элчин сайдаар В.Оюуг,
21. Монгол Улсаас Бүгд найрамдах ардчилсан Лаос ард улсад суух Элчин сайдаар Д.Баттөр нарыг тус тус томилохоор тусгасан байна..
Байнгын хорооны гишүүд Гадаад харилцааны сайд болон Элчин сайдад нэр дэвшигчдээс асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр Элчин сайдаар ажилласан хугацааны тайланг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд танилцуулж, тайлагнадаг байх нь зүйтэй гэж үзэж байгаагаа илэрхийлсэн. УИХ-ын гишүүн П.Наранбаяр, олон улсын харилцаа, эдийн засгийн үр нөлөөг дээшлүүлэх, суугаа улсад ажиллаж, амьдарч байгаа иргэддээ ойр байх, иргэд, хувийн хэвшлээ дэмжих, зах зээлээ тэлэх, тухайн улсынхаа сайн жишээг хуваалцах, мэдээлэл солилцох, төр, хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулахад анхаарч ажиллахыг хүссэн.
УИХ-ын гишүүд асууж, байр сууриа илэрхийлсний дараа Элчин сайд нарыг эгүүлэн татах саналаар санал хураахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Түүнчлэн Элчин сайд нарыг томилох асуудлаар нэр дэвшигч тус бүрээр санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжин, Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.