
БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ордос хотод болж буй жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээний эхний өдөр манай хоёр жүдоч мөнгөн медалийн болзол хангалаа. Энэ жил 19 настай Ж.Анударь болон өсвөрийн ДАШТ-ий хүрэл медальт М.Нандин-Эрдэнэ аваргын төлөө барилдахаар боллоо.
Эмэгтэйчүүдийн 48 кг-д Ж.Анударь Хаядароватай, 52 кг-д М.Нандин-Эрдэнэ Кадамбоеватай барилдахаар боллоо. Манай хоёр бөхийн өрсөлдөгчид Узбекистаны бөхчүүд юм.
Харин эрчүүдээс 60 кг-д Т.Түмэнжаргал хүрэл медаль хүртсэн бол 66 кг-ын К.Ёолк, Ө.Жанцандорж нар дагах барилдаанд ялагдлаа.