Америкийн аялал жуулчлалын Villa Vie Residences компани 55-аас дээш насны зорчигчдод "насан туршийн аялал" санал болгож эхэлжээ. Аяллын үнэ наснаас хамаарах бөгөөд жуулчин нас ахих тусам хямд тусах аж.
Энэхүү ер бусын хөтөлбөрийг "Алтан паспорт" гэж нэрлэдэг. Энэ нь үйлчлүүлэгчдэд Villa Vie Residences-ийн аль ч хөлөг онгоцоор хязгааргүй зорчих, тэр дундаа Одиссей усан онгоцоор дэлхийг тойрох гурван жил хагасын аялал хийх боломжийг олгодог.
Оролцогчдын доод нас 55 байна. Зорчигчдыг насны найман бүлэгт хувааж бүлэг тус бүрд бүхээгийн тав тухтай байдлаараа ялгаатай дөрвөн янзын тариф санал болгожээ. 55-59 насны үйлчлүүлэгчдэд зориулсан “Алтан паспорт” 299-399 мянган ам.доллар, 65-69 насныхан 249-349 мянган ам.доллар бол 90-ээс дээш насны зорчигчид 99-199 мянган ам.долларын үнэтэй байна.
Үүнд хоол хүнс, угаалга, цэвэрлэгээ, согтууруулах ундаа, жилийн эрүүл мэндийн үзлэг, татвар хураамж багтжээ.