
Үнэт цаасны зах зээлийн арилжаагаар 2026 оны эхний 10 сард 1.7 их наяд төгрөгийн гүйлгээ хийсэн нь өмнөх оны мөн үеэс 865.0 тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлт аж.
Үнэт цаасны нийт гүйлгээний 60.2 хувь нь анхдагч зах зээлийн гүйлгээ, 39.8 хувь нь хоёрдогч зах зээлийн гүйлгээ байна. Үнэт цаасны гүйлгээний 55.0 хувийг компанийн бонд, 16.0 хувийг хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас, 15.1 хувийг компанийн хувьцаа, 13.6 хувийг Засгийн газрын бонд, 0.2 хувийг хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрх тус тус эзэлж байна.
Арилжсан үнэт цаас 2026 оны эхний 10 сард 618.9 сая ширхэг болж, өмнөх оны мөн үеэс 124.1 сая ширхгээр буурчээ. Нийт арилжсан үнэт цаасны 1.4 хувь нь анхдагч зах зээлд арилжигдсан, 98.6 (610.4 сая ширхэг) хувь нь хоёрдогч зах зээлд арилжигдсан талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.