
Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос 2029 оны Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны D хэсгийн тоглолтуудыг Монголд зохион байгууллаа. Энэ хэсгийн сүүлийн тоглолт Монгол-Тайландын шигшээ багийн хооронд өрнөсөн. Тоглолт 69-66 онооны харьцаагаар Тайландын багийн ялалтаар өндөрлөлөө.
Бэртлийн улмаас хоёр дахь тоглолтыг өнжсөн Ш.Энхийн-Од 21 оноогоор багийн тоглогчдоо тэргүүлсэн бол багийн ахлагч О.Эрдэнэцогт 13, Б.Барсболд 11, Г.Болор-Эрдэнэ, Д.Баясгалан нар тус бүр долоон оноог авлаа. Тайландын багаас Чинэду Эжэсу 24 оноо, Ибрахим Диабу 11 оноог авсан бол гурван тоглогч тус бүр найман оноог авсан байна.
D хэсэгт хоёр хожил, нэг хожигдолтой Монголын шигшээ баг Азийн аварга шалгаруулах тэмцээний эрхийн төлөөх хоёрдугаар шатны F хэсэгт гуравдугаар байраар эрэмбэлэгдлээ. Энэ хэсгийн тоглолт ирэх арваннэгдүгээр сард болох бөгөөд дөрвөн баг цааш өрсөлдөх эрхийг авах юм. F хэсэгт манай шигшээ баг Хонконг, Малайз, Индонезийн багуудтай тоглоно.
F хэсэг: /4 баг цааш тоглох эрхийг авна/
1. Тайланд – 6 оноо /3 хожил/
2. Хонконг – 6 оноо /3 хожил/
3. Монгол – 5 оноо /2 хожил, 1 хожигдол/
4. Малайз – 5 оноо /2 хожил, 1 хожигдол/
5. Индонези – 4 оноо /1 хожил, 2 хожигдол/
6. Фижи – 4 оноо /1 хожил, 2 хожигдол/
