Арктик, Антарктикийн шинжлэх ухааны хүрээлэнгийн хэвлэлийн алба, дэлхийн томоохон мөсөн уул A23a энэ зун мянган кв.км-ээр багасан хуваагдсан тухай даваа гарагт мэдээлжээ.
Зуны эхээр мөсөн уулнаас 60-300 хавтгай дөрвөлжин километр талбай бүхий гурван том хэсэг тасарчээ. А23а мөсөн уул нь 1986 оны есдүгээр сард Фильхнер далайн эргийн мөснөөс тасран хөвж эхэлсэн юм.