
Өнөөдөр Та бүхнийг "Тусгай хамгаалалттай газар нутгийн эдийн засгийн үнэ цэнийн тооцоолол"-той танилцахыг урьж байна.
"Өнө мөнхийн Монгол" хөтөлбөрөөс улсын тусгай хамгаалалттай газар нутаг (УТХГН)-аас байгалийн аялал жуулчлал, ой, мал аж ахуй, газар тариалан, ундны ус болон уул уурхайн салбарт үзүүлэх эдийн засгийн үнэ цэнийг тооцсон 6 судалгааны үндсэн үр дүн болон бодлогын зөвлөмжүүдийг танилцуулна.


Энэхүү арга хэмжээний хэлэлцүүлгээр судалгааны үр дүнд үндэслэн COP17, “Алсын хараа–2050”, “Өнө мөнхийн Монгол” болон 30×30 зорилттой уялдсан бодлого, хөрөнгө оруулалтын тэргүүлэх чиглэлийг тодорхойлох юм.
Байршил: COP17 Ногоон бүс, “Байгаль” павильон
Огноо: 2026 оны 8 сарын 26-нд 10:30 - 12:00 цагт