Жүдо бөхийн “Их дуулга” тэмцээн өнөөдөр Арабын Нэгдсэн Эмират улсын Абу Даби хотод эхэллээ. 52 орны жүдочид өрсөлдөж буй тус тэмцээний өмнө Олон улсын жүдо бөхийн холбооны Удирдах зөвлөлийн хурал боллоо. Уг хурлаар Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулгыг “Боловсролын хэлтсийн захирал” албан тушаалд томилжээ.
Олон улсын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Мариус Визер “Таны мэдлэг, алсын хараа, өргөн хүрээтэй туршлага нь удирдах зөвлөлийн ажлыг ихээхэн баяжуулж, цаашдын манлайлал, цаашдын хэтийн төлөвт хувь нэмэр оруулж, жүдо бөхийн ирээдүйн хөгжилд үнэ цэнийг авчирна гэдэгт би итгэлтэй байна. Танд эрүүл энх, амжилт, шинэ албан тушаалд нь хамгийн сайн сайхныг хүсье!” хэмээжээ.
