Азийн сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулдаг “Аваргуудын лиг”-ийн тоглолтууд энэ долоо хоногт Монгол Улсад болох гэж байна. Өнөөдөр “Хасын хүлэгүүд” баг эх орондоо хариу тоглолтоо эхлүүлнэ. Тэд нийт гурван тоглолтыг өөрийн талбайд хийх юм. “Хасын хүлэгүүд” багийн эхний өрсөлдөгч нь “South China Athletic” баг юм. Мөн дараагийн хоёр тоглолт нь энэ сарын 7, 8-ны өдөр болох бөгөөд өрсөлдөгч Тайваны “Taoyuan Pauian Pilots” болон “New Taipei Kings” багууд юм. Эдгээр тоглолтын дараа хэсгээ тэргүүлсэн багууд дараагийн тойрогт тоглох эрхтэй болно.
“Хасын хүлэгүүд” болон “South China Athletic” багийн өнөөдрийн тоглолт 19:00 цагаас М bank arena-д болно.
