
Үндсэн хуулийн цэцийн нийт гишүүдийн хуралдаан баасан гарагт болж Жуужаагийн Эрдэнэбулганыг 100 хувийн саналаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн даргаар сонгосон байна.
Тэрээр, Улсын Дээд шүүхийн санал болгосноор 2021 оны 3 дугаар сараас Цэцийн гишүүнээр томилогдон ажиллаж байгаа бөгөөд ирэх онд бүрэн эрхийн хугацаа нь дуусах юм.
Бүрэн эрхийн хугацаа нь дууссан Г.Баясгалан, УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар шилжин ажиллаж буй Ч.Өлзийсайхан нарын оронд Ж.Сүхбаатар, Г.Эрдэнэбат нарыг томилсноор Үндсэн хуулийн цэцийн бүрэлдэхүүн бүрэн болоод байна.