Хан-Уул дүүргийн түүхт 60 жилийн ойд зориулсан Богдхан уулын хишиг барилдаан маргааш Бөхийн өргөөнд болно. Тус барилдаанд улс, аймгийн алдар цолтой хүчит 256 бөх барилдана.

Барилдааны бүртгэлийг өнөөдөр devjee.mn сайтаар хийнэ.

"Богдхан" уулын хишиг барилдаан сүүлд 2020 онд зохион байгуулагдаж байсан бөгөөд тухайн үед улсын харцага цолтой байсан О.Хангай аварга түрүүлж, аймгийн арслан Э.Мөнхбаатар үзүүрлэжээ. Их шөвөгт одоогийн Улсын арслан М.Бадарч, заан Б.Бат-Өлзий нар шалгаран үлдсэн байна.