
Нийтийн тээврийн үйлчилгээний гол магистрал гудамж буюу Энхтайваны өргөн чөлөөний хамгийн их зорчигч урсгалтай М:1 “5 шар Офицеруудын ордон” чиглэлийн эх авалтыг дундын зогсоолуудаас эх авах ажлыг хэрэгжүүлжээ. Ингэснээр автобус өглөө заавал эцсийн буудлаас гардаг байсныг буудал бүрээс хөдөлдөг болгожээ.
Эцсийн хоёр зогсоолоос бүх тээврийн хэрэгслүүд хөдөлдөг хуваарьтай байсныг өөрчилсөн байна. Ийнхүү цаашид оргил ачааллын үед дайран өнгөрөх бүх зогсоолоос нэгэн зэрэг хөдөлнө.
Эдгээр нь автозамын үндсэн тэнхлэгүүд дагуу зорчигч урсгалын 40 орчим хувийн ачааллыг авдаг, үндсэн чиглэлүүд юм. Энэ ажлын үр дүнд дундын зогсоолд автобус хүлээж буй иргэдийн цагийг хэмнэх, тав тухтай, ачаалал багатай зорчих боломжтой. Цаашид бусад чиглэлд дундаас эх авах ажлыг үе шаттай зохион байгуулах аж.