
Засгийн газрын хуралдаанаар Орон сууцжуулалтын тухай, орон сууцны санхүүжилтийн төрөлжсөн банкны тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэж, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтжээ.
Энэ талаар Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан "Өнөөдрийн хуралдаанаар, Орон сууцжуулалтын тухай хуулийн анхдагч хуулийн төсөл, Орон сууцжуулалтын санхүүжилтийн банкны тухай анхдагч хуулийн төсөл гэсэн хоёр хуулийн төслийг Засгийн газарт хэлэлцүүлж, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтсон. Энэ хоёр хууль бол арга, билэг шиг бие биеэ дэмжсэн хуулиуд. Банкны тухай хууль бол эрэлт буюу эх үүсвэрийг дэмжсэн хууль бол Орон сууцжуулалтын хууль нийлүүлэлт талыг дэмжсэн.
Орон сууцны банк бол тусгай зориулалтын төрөлжсөн банк. Тиймээс арилжааны банкуудтай өрсөлдөхгүй. Төр зорилтот бүлгийн иргэдэд дэмжлэг үзүүлэх зорилготой хуулийн төслийг орууллаа.
Өнгөрсөн хугацаанд 140 гаруй мянган өрхөд 11 их наяд төгрөгийн ипотекийн зээл олгосон байна. Гэвч улсын хэмжээнд 47 мянган өрх орон сууцанд орох хүлээлттэй байна" гэв.