21-22-нд шилжих шөнө Баян-Өлгий, Ховдын өмнөд, Увс, Говь-Алтайн зарим, Баянхонгор, Өвөрхангайн хойд, Завханы ихэнх, Хөвсгөл, Архангайн баруун сумдын нутгаар,
10-р сарын 22-ны өдөр Баян-Өлгий, Ховдын өмнөд, Завханы зүүн, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн хойд, Архангай, Хөвсгөл, Булган, Төв аймгийн зарим, Сэлэнгийн ихэнх сумдын нутгаар 0.0-8.0 мм нойтон цас орж, цасан шуурга шуурна.
Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.22-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдаж, томоохон зам даваа гүвээнд халтиргаа гулгаа мөстөлт үүсэж, говийн бүс нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.