Зүүн Азийн волейболын эрэгтэйчүүдийн аварга шалгаруулах тэмцээний хагас шигшээ тоглолтууд өнөөдөр Аса аренад болно. 7 орны баг өрсөлдөж буй тус тэмцээний хагас шигшээд Монгол, БНХАУ, Япон, БНСУ-ын багууд шалгарлаа. Өнөөдрийн тоглолт 13:30 цагаас Макао, Хонгконгийн тоглолтоор эхэлнэ. Энэ тоглолтын дараа 16:30 цагаас Монгол-Японы багуудын тоглолт болно. Мөн БНСУ-БНХАУ-ын багуудын тоглолт 19:30 цагаас болж, шигшээд өрсөлдөх багууд тодорно.