
Ази тивийн аварга шалгаруулах олон улсын таеквон-догийн XI тэмцээн манай улсад болж байна. Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор болж буй тус тэмцээнд 32 орны тамирчид өрсөлдөж байна. "Улаанбаатар-2026" тэмцээн насанд хүрэгчид, мастер, өсвөрийн ангилалд болж буй бөгөөд тэмцээний хөнгөн жингийн аваргууд тодорч эхэллээ.
Тэмцээний үеэр Дэлхийн, Азийн болон Европын таеквон-догийн холбоодын удирдлагууд хүрэлцэн хүрэлцэн ирж, Ази тивийн холбооны ээлжит хурал болсон ба цаашдын хөгжлийн бодлого, дүрэм журам, томилгоотой холбоотой асуудлуудыг хэлэлцлээ.
Буянт-Ухаа спортын төв ордонд болж буй тэмцээн энэ сарын 9-нд өндөрлөнө.