
“Улаанбаатар 2026” боксын насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголын багийн эхний мөнгөн медалийг Х.Билгүүнсайхан авлаа.
Эрэгтэйчүүдийн 55 кг-д дэлхийн аварга Казахстаны Махмуд Сабырхан болон Монголын тамирчин Х.Билгүүнсайхан нар үлдээд байсан. Энэ тулаанд манай тамирчин шүүгчдийн саналаар ялалт байгуулж аваргын алтан медалийн төлөө тулалдахаар боллоо.
25 орны баг тамирчид оролцож буй тивийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсын баг нэг мөнгө, дөрвөн хүрэл медалийн болзол хангаад байна.
Тэмцээн маргааш 12.00 цагаас “Аса арена”-д үргэлжлэн явагдана.