Монгол Улс Ардчиллын индексээр 6 байр урагшилсныг дэлхийн улс орнуудын ардчиллын индексийг эрэмбэлдэг “Varieties of Democracy” байгууллага зарлалаа.
Мөн Зөвлөлдөх ардчиллын индексээр 25 байраар урагшилж 40 дүгээр байранд жагссан нь хамгийн өндөр ахиц гарсан үзүүлэлт болсныг тус институт зарлажээ.
Бодлого боловсруулах, шийдвэр гаргах үйл явцад хэлэлцүүлэг зохион байгуулж, олон талын байр суурийг тусгасан нь тус үзүүлэлтийг байр урагшлуулсан гол үзүүлэлт боллоо гэж тус тайланд бичжээ.