
Олон улсын жүдо бөхийн холбооны хуваарьт багтсан гран при тэмцээн энэ сарын 26-28-ны өдрүүдэд БНХАУ-ын Чиндао хотод болно. Энэ тэмцээнд 58 орны 521 тамирчин барилдахаар мэдүүлгээ өгчээ. Манай улсаас нийт 20 жүдоч барилдахаар болсон байна. Саяхан болсон Улаанбаатарын Их дуулгаас хүрэл медаль хүртсэн О.Уранбаяр тэргүүтэй шилдэг жүдочид багтжээ.
Багийн бүрэлдэхүүнд эрэгтэйчүүдийн 60 кг-д Б.Сүхбат, Т.Түмэнжаргал, 66 кг-д Ё.Басхүү, Т.Төрболд, 73 кг-д О.Уранбаяр, А.Өсөхжаргал, 81 кг-д О.Шинэбаяр, Ж.Энхтөр, 100 кг-д Б.Хүдэрчулуун, Ц.Ган-Эрдэнэ, +100 кг-д Ө.Пэрэнлэйжамц нар барилдана. Харин эмэгтэйчүүдийн 48 кг-д Г.Наранцэцэг, Г.Бямбасүрэн, 52 кг-д Б.Уранзаяа, 57 кг-д Л.Сосорбарам, О.Оюунчимэг, 70 кг-д У.Анужин, 78 кг-д А.Дуламсүрэн, О.Хүслэн, +78 кг-д Э.Энхзул нар барилдахаар болжээ.