
Олон улсын Хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Жанни Инфантино ДАШТ-ий арилжааны эрхийг хувийн хөрөнгө оруулалтын санд худалдах төлөвлөгөөг цуцалж байгаагаа мэдэгдлээ.
Төлөвлөгөө ёсоор бол FIFA Дэлхийн аварга болон Клубүүдийн ДАШТ-ий арилжааны эрхийг шинээр байгуулах 20 тэрбум ам.долларын өртөг бүхий охин компанид шилжүүлэн, улмаар түүнийхээ 20 хувийг хувийн хөрөнгө оруулагчдад зарахаар төлөвлөж байсан юм.
Гэвч уг санаачилга нь спортын салбарт томоохон эсэргүүцэлтэй тулгарч Европын Хөлбөмбөгийн холбоо тэргүүтэй тивийн холбоод тэмцээнийг бойкотлох, тэр байтугай 2030 оны ДАШТ-ийг зохион байгуулах эрхээсээ татгалзаж магадгүй тухай анхааруулж байв. Мөн FIFA-гийн ахлах зөвлөх Карлос Кордейро болон холбооны зарим удирдах албан тушаалтнууд уг төлөвлөгөөг эсэргүүцэн огцрохоо мэдэгдсэн юм.
Олон нийт болон гишүүн холбоодын хүчтэй шахалт, эсэргүүцлийн улмаас FIFA уг хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг бүрмөсөн цуцлахаас өөр аргагүйд хүрээд байна.