
АНУ-ын кино урлаг, шинжлэх ухааны академи “Оскар” шагналын дүрэмд өөрчлөлт оруулснаа мэдэгдлээ. Шинэ дүрмээр хиймэл оюунаар (AI) бүтээсэн дүрүүд уг шагналд нэр дэвших боломжгүй болжээ.
Энэхүү шагналыг олгодог тус академи мэдэгдэхдээ, хиймэл ухааны тусламжтайгаар бүтээсэн жүжигчид шагнал авах эрхгүй гэсэн байна. Энэ нь жишээлбэл, өнгөрсөн онд хиймэл оюуны тусламжтайгаар бүтээсэн жүжигчин Тилли Норвуд нэр дэвшигчдийн жагсаалтаас хасагдана гэсэн үг юм. Жүжигчин Вэл Килмерийг нас барснаас нэг жилийн дараа “Яг л булш мэт гүн” кинонд зориулан бүтээсэн түүний AI хувилбарыг танилцуулсны дараа уг шийдвэр гарч байна.
Мөн киноны зохиолыг хүн бичсэн байх ёстой гэв. Харин маргаан гарсан тохиолдолд кино бүтээгчдээс нэмэлт мэдээлэл шаардах юм.
Мөн “Гадаад хэлээрх шилдэг кино” төрөлд тухайн бүтээл Берлин, Канн болон бусад олон улсын наадмаас шагнал хүртсэн бол нэг улс эсвэл бүс нутгаас хэд хэдэн удаа нэр дэвших боломжтой. Өмнө нь тухайн улсын дотоод шалгаруулалтаар сонгогдсон кинонуудыг оролцуудаг байсан нь авторитар дэглэмтэй улс орнуудын уран бүтээлчдийн хувьд асуудал болдог байв.
Ташрамд дурдахад, өнгөрсөн оны арваннэгдүгээр сард хиймэл оюунаар бүтээсэн дуу анх удаа “Billboard”-ын жагсаалтыг тэргүүлж байсан юм.