Нийслэлийн 2025 оны II ээлжийн цэрэг татлага энэ сарын 17-19-ний өдрүүдэд болно. Цэрэг татлагын байранд очихдоо, иргэний үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэх, мэргэжил эзэмшсэн бол мэргэжлийн үнэмлэх, сургууль төгссөн бол диплом зэрэг бичиг баримтыг биедээ авч очихыг Нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабаас анхааруулж байна.

Цэцэг татлагыг дараах есөн байршилд зохион байгуулна:

Баянгол дүүргийн 96 дугаар сургууль,

Баянзүрх дүүргийн 14 дугаар сургууль,

Сүхбаатар дүүргийн гуравдугаар сургууль,

Сонгинохайрхан дүүргийн  83 дугаар сургууль,

Чингэлтэй дүүргийн тавдугаар сургууль,

Хан-Уул дүүргийн 34 дугаар сургууль,

Налайх дүүргийн Налайх политехник коллеж,

Багануур дүүргийн  Гүн галуутай цогцолбор сургууль,

Багахангай дүүргийн  Хангай цогцолбор сургууль дээр тус тус зохион байгуулах ажээ.