
Япон улсын Айчи мужийн Нагоя хотод Азийн зуны спортын паралимпын V наадам энэ сарын 18-24-ний өдрүүдэд болно. Наадмын тэмцээн уралдаан маргааш пара бадминтон, хөлбөмбөг, ширээний теннис болон тэргэнцэртэй сагсан бөмбөгийн хэсгийн урьдчилсан шатны тоглолтоор эхэлнэ.
Уг наадамд манай улсаас 10 спортын төрөлд 44 тамирчин оролцох бөгөөд баг тамирчдын түрүүч өнөөдөр Нагоя хотыг зорилоо. Манай тамирчдын тэмцээн маргааш пара ширээний теннисний төрлөөр эхэлнэ. Энэ төрөлд П.Мягмарцогт, Б.Өлзийжаргал нар дасгалжуулагч С.Галбадрахын удирдлага дор оролцоно.
Ташрамд дуулгахад, "Айчи-Нагоя" Азийн зуны спортын паралимпын V наадам албан ёсны нээлт ням гарагт болж, ирэх даваа гарагаас эхлэн медалийн эзэд тодорно.
