
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдлын тоо өнөөдрийн байдлаар 15 004 болжээ. Өнгөрсөн хоногт 14 тохиолдол нэмж батлагдсан бөгөөд үүний найм нь Улаанбаатарт, зургаа нь орон нутагт гарсан байна.
Нийт нас барсан хүний тоо 20 болжээ. Хамгийн сүүлд тавдугаар сарын 8-ны өдөр нэг нас баралт бүртгэгдсэн байна. Эмнэлэгт 66 хүн хэвтэн эмчлүүлж байгаа. Харин гэрийн хяналтад 24 хүн байгаа юм байна.