
Жүжигчин Тимоте Шаламе опера, балетын талаар хэлсэн үг нь дэлхийн олон уран бүтээлч, урлагийн байгууллагуудын шүүмжлэлийг дагуулж, соёлын салбарт маргаан өрнүүлээд байна.
Энэ үгс нь анх 2026 оны 3-р сарын 12-нд нийтлэгдсэн бөгөөд The Independent сонин Шаламе “Шилдэг эрэгтэй жүжигчин” шагналыг Майкл. Б.Жордан-д алдсаны дараа дахин нийтлэгджээ.
Шаламегийн үг шүүмжлэл дагуулсан нь
Шаламе шинэ кино Marty Supreme-ээ сурталчлах үеэр өгсөн ярилцлагадаа “өнөө үед дуурь, балетыг хэн ч тоохоо больсон” хэмээн хэлсэн байна.
Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд түүний үгийг дуурь, балетын урлагийг доромжилсон хэрэг хэмээн тайлбарласан бөгөөд дэлхийн олон нэр нөлөө бүхий хүмүүс болон урлагийн байгууллагууд түүний энэ үгсийн хариу маш хурдан өгч мэдэгдэл хийжээ. Зарим ажиглагчид энэ маргаан нь Academy Awards-ын ёслолд Шаламегийн шагнал хүртэх боломжид хүртэл нөлөөлсөн байж магадгүй гэж үзсэн байна.
Шаламегийн энэ мэдэгдэл яагаад хүчтэй хариу үйлдэл өдөөв гэдэг асуулт ч гарч иржээ. Бүжгийн шүүмжлэгч Жиа Курлас The New York Times сонины нийтлэлдээ балетын урлагийн анхаарал татах цөөн боломжийн нэг нь алдартнуудын шүүмжлэлд өртөх явдал болсныг онцолсон байна.
Жүжигчин Мэттью Макконахи, Тимоте Шаламе нарын ярилцлага (Variety/CNN)Балетын салбарын сорилтууд
Зарим байгууллага энэ нөхцөл байдлыг эерэг талаас нь харжээ. Dance Australia-гийн мэдээлснээр Шаламегийн үг нь “балет яагаад өнөөдөр ч үнэ цэнтэй урлаг хэвээр байгааг дахин тайлбарлах боломж” болж магадгүй аж. Харин Queensland Ballet-ын уран сайхны захирал Иван Гил- Ортега балетын өв уламжлалыг хадгалах, мөн орчин үеийн үзэгчдэд сонирхолтой хэвээр байлгах нь том сорилт болж байгааг онцолсон байна.
Бүжигчин асан, шүүмжлэгч Эмма Сандолл балет “тодорхой давтамжтайгаар анхаарлаас гарч, дахин анхааралд орж ирдэг” бөгөөд ихэвчлэн ивээн тэтгэгчдийн дэмжлэгээр оршин тогтнож ирсэн гэдгийг онцлон тэмдэглэжээ.
Австралийн үндэсний балетын байгууллага The Australian Ballet-ын үзэгчдийн тоо сүүлийн жилүүдэд буурчээ. Тухайлбал:
Үзэгчдийн тоо:
Мөн Live Performance Australia байгууллагын мэдээлснээр 2010–2024 оны хооронд бүжиг, балетын тоглолтын үзэгчид бараг 30 хувиар буурсан байна.
2024 онд 9.1 сая австрали долларын алдагдал хүлээсний дараа The Australian Ballet-ын дарга Ричард Даммери “Хэрвээ хандив, буяны дэмжлэг байхгүй бол байгууллага нь санхүүгийн маш хүнд байдалд орно” гэж мэдэгджээ.
Дуурийн салбарын бэрхшээл
Дуурийн салбар ч мөн адил сорилттой тулгарч байна. Урлагийн уламжлалт үнэ цэнийг хадгалах ба зах зээлийн шаардлагад нийцүүлэх хоёрын хооронд тэнцвэр олох асуудалтай энэ салбарынхан тулгарчээ. Opera Australia өмнө нь мюзикл тоглож орлогоо нэмэгдүүлж байсан ч 2024 онд Sunset Boulevard мюзиклийг хөтөлбөрт оруулсан нь 10 сая австрали долларын алдагдал болон 23 хувийн үзэгчийн бууралттай давхцсан байна.
Тус байгууллагын өмнөх гүйцэтгэх захирал Грейг Хассалл уг шийдвэрийг “гамшиг” хэмээн тодорхойлж, 2025 онд төлөвлөсөн Guys and Dolls мюзиклийг “хэт эрсдэлтэй алхам” гэж шүүмжилжээ. Тэрээр мөн My Fair Lady мюзиклийн тоглолтын тоо байгууллагын гол тайзны бүх дуурьтай нийлүүлж байж өрсөлдөх хэмжээнд хүрснийг онцолсон байна.
Дэлхийн хамгийн том репертуар системтэй Дуурийн театр болох The Metropolitan Opera тоглолтын тоогоо нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа ч санхүүгийн хүндрэлтэй тулгарчээ.
The New York Times сонинд мэдээлснээр тус байгууллагын цалин буурч, ажилтнуудын цомхотгол, санхүүгийн нөөц багасах зэрэг асуудал үүссэн байна. Мөн санхүүжилт татах зорилгоор Саудын Араб улсаас 200 сая ам.долларын дэмжлэг авах боломжийг судалж байгаа аж.
Урлагийн салбарын өргөн хүрээний асуудал
Creative Australia-гийн хийсэн Үндэсний урлагийн оролцооны судалгаагаар бүх төрлийн урлагийн долоо хоног тутмын үзэгчдийн хувь 2019 онд 5 хувь байсан бол 2022 онд 3 хувь болж буурсан байна.
Ингэснээр асуудал зөвхөн дуурь, балетын салбарт бус, урлагийн бүх салбарт нөлөөлж байгааг судлаачид онцолжээ. Шинжээчдийн үзэж байгаагаар урлагийн байгууллагууд үзэгчдээ нэмэгдүүлэх, орлогоо төрөлжүүлэх зэрэг шинэ арга зам хайх шаардлагатай болж байна.
Тимоте Шаламегийн хэлсэн үг маргаан дагуулсан ч энэ нь дуурь, балетын ирээдүйн талаар илүү өргөн хэлэлцүүлэг өрнүүлэхэд хүргэсэн гэж ажиглагчид дүгнэж байна.