
ФИДЕ буюу Олон улсын шатрын холбооноос хүмүүжигчдийн дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Дэлхийн аварга шалгаруулах зургаа дахь удаагийн цахим тэмцээнд манай шатарчид амжилттай оролцлоо. 57 орны 135 баг оролцсон тэмцээнд 415 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн баг хүрэл медаль хүртлээ.
Тус тэмцээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 401, 409, 415, 419, 423, 427, 435 дугаар нээлттэй, хаалттай хорих ангиас эрэгтэй 3 баг, 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангиас эмэгтэй 1 баг, Сургалт, хүмүүжлийн тусгай байгууллагаас өсвөр насны ангилалд 1 баг нийт 24 тамирчин оролцжээ.
