Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооноос өнгөрсөн наймдугаар сараас багш нарын цалинг 50 хувиар нэмэгдүүлэх шаардлагыг Боловсролын яам, Засгийн газарт хүргүүлсэн. Гэвч одоо хэр нь тодорхой шийдвэрт хүрээгүй байгаа учир өнөөдрөөс орон даяар багш нар ажил хаялт зарлалаа. Өнөөдөр улсын сургуулийн сурагчид гэртээ өнжиж, багш нар сургууль дээрээ сурагчдад хичээл заахгүйгээр эсэргүүцлээ илэрхийлэх аж. Ажил хаялтад ерөнхий боловсролын сургуулиас гадна их, дээд сургууль, цэцэрлэгийн багш нар оролцож байна.
Багш, эмч нарын цалин болон тэтгэврийн нэмэгдүүлэхэд 830 тэрбум төгрөгийг төсөвт шаардлагатай. Энэ мөнгийг төсөвлөж, тодорхой хувиар нэмэгдүүлэх саналыг Засгийн газраас гаргаад буй.


