
БНСУ-ын Гванжу хотноо болж буй байт харвааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний рекурв төрлийн урьдчилсан харваа боллоо. Эрэгтэй тамирчдыг олимпын аварга Ким Ү Жин 701 оноогоор, эмэгтэй тамирчдыг олимпын аварга Ан Сан оноогоор тэргүүллээ.
Манай улсаас ОУХМ Ж.Гантөгс 668 оноогоор 41-р байр, Азийн наадмын аварга Б.Отгонболд 652 оноогоор 69-р байр, Д.Дашнамжил 650 оноогоор 76-р байраар хасагдах шатанд шалгарлаа. Маргааш болох хасагдах шатны харваанд Ж.Гантөгс Чехийн тамирчин К.Ричардтай, Б.Отгонболд Испанийн тамирчин Пабло Ачатай, Д.Дашнамжил Австралийн Жай Кроулитэй оноолт таарсан байна. Нийт 154 харваач урьдчилсан харваанд харваснаас эхний наймд багтсан харваачид гуравдугаар тойргоос харваагаа хийнэ.
Эмэгтэй харваачдаас БНСУ-ын гурав, БНХАУ-ын хоёр, Мехсик, Энэтхэг, Украйн, АНУ-ын харваачид эхний 10-т багтсан. Манай тамирчин Б.Урантунгалаг 636 оноогоор 68-р байрт орж, хасагдах шатанд Японы тамирчин Сугимото Томомитэй таарлаа. Энэ харваа маргааш болно.
Манай эрэгтэй баг 1970 оноогоор 41 багаас 17-р байраар хасагдах шатанд шалгарсан ч Туркийн багт 6:2-оор ялагдлаа.
