УИХ-ын гишүүн, АН-ын дарга Л.Гантөмөр шинэ Засгийн газрын бодлого үйл ажиллагааны талаар байр сууриа илэрхийллээ. Тэрээр "Төрийн албыг цомхон болгохын төлөө тууштай алхах хэрэгтэй. Цомхотгол нь төрийн үйлчилгээг чанаржуулна. Төрийн албан хаагч нэртэй өдөржин компьютер тоглоод суудаг хүн олон бий. МАН-ын нэрээр төрд шургалсан хувалзнууд маш их болсон. Үүний нэг жишээ бол "Тавантолгойн төмөр зам" төрийн өмчит компанид ажил хийдэггүй, цалин авдаг маш олон хүн байсан гэдгийг томилогдож очсон хяналтын менежер нь илрүүлсэн явдал. Эхлээд энэ мэт хувалзнуудаасаа салах хэрэгтэй. Төрийн албанд зөвхөн МАН-ынхан шигддэг биш Монгол ард түмэн орж ажиллах боломжийг нээж өгөх ёстой. Ардын хүүхдүүд төрийн албанд зүтгэх үүд хаалгыг нээж өгөх хэрэгтэй" гэв.