
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Үерт багийн "Хужиртын-Ам" гэдэг газар тус сумын харьяат малчин Ш нь энэ сарын 16-ны өдрийн 14:00 цагт малдаа явган яваад сураггүй болсон тухай дуудлага Онцгой байдлын ерөнхий газарт иржээ. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Цагдаагийн газрын алба хаагчид, ар гэрийнхэн иргэн 60 настай, эрэгтэйг эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж байгаа талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.