
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) Оросын тахал судлалын хүрээлэнгийн лабораторийн ажилтны амь насыг хөнөөсөн уушгины хатгалгааны шалтгааныг одоогоор тогтоогоогүй бөгөөд тахлын нэг ч тохиолдол бүртгэгдээгүй гэлээ.
"Онош батлагдаагүй хэвээр байгаа нь тодорхойгүй асуудал хэдий ч халдвар цааш дамжиж буй шинж тэмдэг илрээгүй" гэж ДЭМБ мэдэгдлээ.
ОХУ-ын төрийн эрүүл мэндийн хяналтын байгууллага тухайн ажилтан болон түүнтэй хавьтал болсон хүмүүсээс авсан шинжилгээгээр шалгасан аюултай эмгэг төрүүлэгч бичил биетний аль нь ч илрээгүй гэж ДЭМБ-д мэдээлсэн аж. Энэ талаар НҮБ-ын эрүүл мэндийн байгууллага бямба гарагт гаргасан мэдэгдэлдээ дурджээ. Мөн тухайн ажилтантай хавьтал болсон хүмүүст одоогоор шинж тэмдэг илрээгүй, түүнтэй холбоотой уушгины хатгалгааны хүнд хэлбэрийн өөр тохиолдол илрээгүй гэж ДЭМБ нэмж мэдээлсэн байна.
“Бидэнд ирүүлсэн мэдээлэлд үндэслэн энэ үйл явдалтай холбоотой халдвар цааш дамжиж байгааг нотлох баримт ДЭМБ илрүүлээгүй. Нас барсан лабораторийн ажилтанд тодорхой онош тавиагүй байгаа нь гол тодорхойгүй асуудал хэвээр байна” гэж мэдэгдэлд дурджээ.