
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар төсвийн тодотголыг хэлэлцлээ. Энэ үеэр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн ёс сайд Ц.Идэрбат шүлхий өвчний талаар мэдээлэл өглөө.
Тэрээр "Шүлхий Монголын мал аж ахуйн зовлон болсон нь үнэн. Шүлхийн тарилгыг жилд хоёр удаа хийдэг. Өнгөрсөн 2025 оны тарилгыг идэр есийн хүйтэнд хийсэн учир үр дүнгүй болсон гэж үзэж байгаа. Тиймээс шүлхий бог мал руу халдварласан. Яаралтай арга хэмжээ авч цэгцэлсэн. Өнөөдрийн байдлаар шүлхий өвчин тохиолдол байхгүй.
Есдүгээр сарын 15-наас аравдугаар сарын 15-ны хооронд зургаан сая гаруй үхэрт вакцин хийхээр төлөвлөж байгаа. Энэ долоо хоногийн баасан гаригаас эхлээд Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Төв, Дундговь, Говьсүмбэр, Дорноговь аймагт вакцин хүргэгдэнэ" гэв.