
Улаанбаатар болон орон нутагт усархаг бороо үргэлжлэн орж байгаа тул болзошгүй нөөлөг салхи, аянга цахилгаан, мөндөр, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Өнөөдрийн 11:00 цагийн байдлаар Увс, Завхан, Баянхонгор, Хөвсгөл, Архангай, Сэлэнгэ, Дундговь зэрэг 13 аймагт бороо орж байгаа мэдээллийг Ус цаг уурын орчны хүрээлэнгээс өглөө.
- Увс - Завхан, Тэс, Өндөрхангай
- Завхан – Улиастай, Баянтэс, Отгон
- Баянхонгор- Галуут, Баянговь
- Хөвсгөл – Цэцэрлэг, Рашаант, Тариалан, Цагаан-Үүр, Эрдэнэбулган
- Архангай- Эрдэнэбулган, Тариат, Төвшрүүлэх
- Өвөрхангай - Арвайхээр, Баян-Өндөр, Төгрөг, Хархорин, Хужирт
- Булган - Булган, Гурванбулаг, Могод, Сэлэнгэ, Тэшиг, Хутаг-Өндєр
- Сэлэнгэ - Сүхбаатар, Баянгол, Орхон, Ерөө, Цагааннуур, Орхонтуул, Мандал
- Орхон - Баян-Өндөр,
- Дархан-Уул - Дархан, Шарын гол
- Өмнөговь – Даланзадгад, Булган, Цогт-Овоо, Гурвантэс
- Дундговь- Сайхан-Овоо, Эрдэнэдалай, Говь-Угтаал
- Төв - Зуунмод, Угтаалцайдам, Эрдэнэсант, Баянчандмань, Жаргалант, Лүн, Баян-Өнжүүл, Баян, Алтанбулаг
- Нийслэл - Улаанбаатар хотоор бороо орж байна.
