Саудын Арабын Эр-Рияд хотноо болж буй цахим спортын “CS2” тоглоомын “Дэлхийн цом”/Esports World Cup-2025/-ын аварга шалгаруулах тэмцээний финалд “The MongolZ” баг шалгарлаа.
1 сая 250 мянган ам.долларын шагналын сантай “Esports World Cup 2025” тэмцээний хагас шигшээд “The MongolZ” баг болон Италийн "Vitality" багууд шалгараад байсан юм. Уг тоглолт өнгөрсөн шөнө болж, 2:1-ээр “The MongolZ” багийн ялалтаар өндөрлөсөн. Одоо “The MongolZ” баг аваргын төлөө Туркийн “Aurora Gaming” багтай тоглохоор боллоо. Энэ тоглолт өнөө шөнө болно.
“Esports World Cup-2025” тэмцээний гуравдугаар байрын төлөө "Vitality" болон "Falcons" багууд тоглоно.

