
"Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын цэцэрлэгийн шатнаас хоёр настай хүүхэд унаж гэмтсэн" мэдээлэл энэ сарын 7-ны өдөр Цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Шалгалтын явцад тус суманд оршин суух хаягтай хоёр настай хүү 2026 оны тавдугаар сарын 1-ний өдөр цэцэрлэгийнхээ шатнаас унаж, гэмтэл авсан нь тогтоогдсон байна. Хүү ухаангүй эмнэлгийн байгууллагын хяналтад эмчлэгдэж байгааг Цагдаагийн Ерөнхий Газар(ЦЕГ)-аас мэдээллээ.
Тиймээс эцэг эхчүүд, болон асран хамгаалагч нарт бага насны хүүхдийг шатаар буухад нь хөтлөх эсвэл тэвэрч буухыг зөвлөж байна. Мөн сургууль, цэцэрлэгийн орчмын аюулгүй байдлыг хангаж ажиллахыг үүрэг болгожээ.