
Талбайн теннисний нэр хүндтэй тэмцээн болох “Уимблдон” Английн Лондон хотод энэ сарын 29-д эхэлнэ. Энэ тэмцээнд дэлхийн чансааг тэргүүлж явсан олимпын аварга, алдарт Серена Уильямс цагаан хуудсаар тоглохоор болжээ. Энэ жил 44 настай нэрт теннисчин тус тэмцээнд зургаан удаа буюу 2000, 2002, 2008, 2009, 2012, 2016 онуудад түрүүлж байсан юм. Хоёр хүүхдийн ээж болсон Серена Уильямсыг талбайн теннисээ орхино гэж төсөөлж байсан ч дахин талбайд гарсан нь спорт сонирхогчдын анхаарлыг зүй ёсоор татаж байна. Тэрээр энэ сарын эхээр Англид болсон тэмцээнд урилгаар оролцсон юм. Тэгвэл албан ёсоор ирэх даваа гарагт эхлэх “Уимблдон”-ы ганцаарчилсан төрөлд Серена Уильямс тоглохоор болжээ.