Ирэх есөн сард “The Office” киноны цоо шинэ үйл явдлыг харуулсан “The Paper” болоод Руфалло, Гари Олдман, Селена Гомез, Этан Хоук нарын одууд тоглосон олон шилдэг цувралууд нээлтээ хийх гэж байна. Тэдгээрээс онцлох найман цувралыг уншигчдадаа танилцуулъя.
THE PAPER
Найруулагч: Грэг Дэниэлс
Хугацаа: 9 сарын 4, SKY MAX
“The Office” цуврал нээлтээ хийснээс хоёр хорин жил өнгөрчээ. Харин удаад цувралын үйл явдал нь хэвлэл мэдээллийн ертөнцөд өрнөх гэнэ. Сонины цаас, картон, хайрцаг, сонин зэрэг үйлдвэрлэдэг “Dunder Mifflin” компанийн хамгийн жижиг хэлтэс болох “The Toledo Truth Teller” сонины ажилтнуудын түүхийг уг цувралд өгүүлэх гэнэ.
Гол дүр болох шинэхэн редактор Нэд бол сонинд сэтгүүл зүйн хамгийн чухал, үнэт зүйлийг шингээх хүсэлтэй нэгэн. Харин өмнөх цувраас ганцхан дүр уг цувралд буцаж ирсэн нь Оскар байв. Мөн Британийн жүжигчин Тим Кэй компаниас даалгасан бүгдийг зөвшөөрдөг нэгний дүрийг бүтээсэн нь “The Office” цувралын Дэвид Брентэд хүндэтгэл үзүүлсэн дүр хэмээн кино сонирхогчид таамаглаад байна.

TASK
Найруулагч: Брэд Ингелсби
Хугацаа: 9 сарын 7, HBO
Холливудын од Марк Руффало гол дүрийг бүтээсэн энэхүү цуврал нэг талаас мөрдөгчийн сэдэвтэй боловч чухамдаа гэр бүлийн драм төрлийн бүтээл аж. Руффало энэ удаад FIB-гийн мөрдөгч Том Брандисийн дүрийг бүтээжээ. Тэрээр нэгэн хүчирхэг гэмт бүлэглэл мөнгөний агуулах дээрэмдсэн цуврал хэргийг мөрдөнө.
Гэвч Том Брандисийн хувийн амьдрал сүйрлийн ирмэгт тулжээ. Тэрээр эхнэрээ алдаж, архинд донтох өвчих туссан хийгээд хүүгээ өөр дээрээ авах зэрэг олон асуудалтай нүүр тулдаг.
Брэд Ингэслбигийн бусад бүтээлийн адил тус цуврал бодит амьдралтай тун сайн харгалдахаас гадна илүү ширүүн уур амьсгалтай болжээ.

ONLY MURDERS IN THE BUILDING
Найруулагч: Шериэн Дабис
Хугацаа: 9 сарын 9, HULU,
DISNEY
Үзэгчдийн хайртай инээдмийн цуврал эргэн ирэх гэж байна. Аркониа орон сууц бол хүн амьдрахад тун таагүй, гэмт хэргийн гарал маш ихтэй, эрсдэлтэй сонголт бүхий газар. Өмнөх цувралд амь эрсэдсэн Лестерийн хэргийн мөрдлөгөөр уг цуврал эхэлнэ. Гэвч зугаатай, хөгжөөнтэй уур амьсгалыг бүрдүүлэхээ найруулагч Шериэн Дабис мартсангүй.
Энэ удаад эрэн сурвалжлахын гурван эмэгтэй сурвалжлагч нар маань мафийн сүлжээ, улс төрийн нөлөө бүхий хүмүүс, сэжигтэй хөршүүдтэй учрах болно.
Цувралын гол дүрд Бобби Каннавале, Киган-Майкл Ки, Рене Зеллвегер, Кристоф Вальц, Селана Гомез, Логан Лерман, Дианн Уиэст болон Мерил Стрийп нар тогложээ.

THE GIRLFRIEND
Найруулагч: Робин Райт
Хугацаа: 9 сарын 10, PRIME VIDEO
Уг цувралыг зохиолч Мишель Фрэнсисын 2017 онд уншигчдад хүргэсэн ижил нэрт романаас сэдэвлэжээ.
Ихэнх нь ээж нарт хүүтэй гэрлэх гэж буй нэгэн ямагт хангалтгүй санагддаг. Гэвч уг үзэл санаа жинхэнэ аймшигтай түүх болж хувирна.
Чинээлэг, амжилттай яваа Лаура, түүний хүү Даниел, сүйт бүсгүй болох Черри нарын дундах үйл явдал хөвөрсөөр алуулгыг улам томсгосноор хүмүүс хоорондын харилцааны талаар гүнзгий хөнджээ.
Лаура хүүгийнхээ сүйт бүсгүй болох Черриг сэжиглэж эхлэх агаад тэр үнэхээр муу хүн мөн үү? Эсвээс энэ бүхэн ердөө л Лаурагийн атаархал, айдас, бардам зангийн үр дүн байв уу?
Гол дүрийг бүтээсэн Робин Райт тус цувралын хэд хэдэн ангийн өөрөө найруулжээ.

THE MORNING SHOW
Найруулагч: Мими Лидер, Стачи Пассон, Миллисент Шелтон, Мигел АртетаХугацаа: 9 сарын дунд... (одоогоор өдөр тодорхойгүй), APPLE TV
Телевизийн ертөнц доторх улс төрийн өрсөлдөөн улам төвөгтэй болсон нь уг цувралыг амжилтад хүргэж, үзэгчдийн байлдан дагуулсаар байна.
Мэдээж шинэ улирлын ангид нэгэн дүр нэмэгдсэн нь Марион Котийяр, Женифер Анистон нар юм.
Үйл явдлын хувьд хуучин захирал Кори албан тушаалаасаа халагдсан ч Холливудын продюсер болохоор улайран зүтгэнэ. Харин Алекс зөвхөн зурагтын бус UBN -ний албан тушаалтнуудын нэг болжээ. Мөн Брэдли өмнөх ангид АНУ-ын Капитолийн бослогын хэрэгт холбогдсон ахынхаа гэмийг нууснаа хүлээн зөвшөөрсөн ч шинэ цувралд эрх чөлөөт иргэний дүрээр эргэн ирэх гэнэ.

BLACK RABBIT
Найруулагч: Жэйсон Бэйтман, Лаура Линни
Хугацаа: 9 сарын 18, NETFLIX
Үйл явдал нь Нью-Йоркийн доод Манхэттэнд өрнөх уг цуврал бол улирлын хамгийн хүлээлт өндөртэй бүтээлүүдийн нэг юм. Жүд Лоу, Жэйсон Бэйтман нар гол дүрийн ах дүүсийн дүрийг бүтээжээ.
Тэд хамтдаа тансаг ресторан, клуб байгуулсан нь ч нэг нь асар их өрөнд ордог. Тийнхүү аюултай зээлдэгчидтэй орооцолдох болно.
Бэйтман эхний хоёр ангийг өөрөө найруулсан бөгөөд өмөн Лаура Линни ч мөн хоёр анги найруулжээ. Бэйтман уг төслөө “Миний хамгийн шилдэг ажил” хэмээн тодорхойлсон байна.

THE LOWDOWN
Найруулагч: Стерлин Харжо
Хугацаа: 9 сарын 23, FX
“Reservation Dogs” цувралаараа шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан найруулагч Стерлин Харжо энэ удаа өөр ертөнц рүү орлоо. Тэрээр Оклахомад өрнөх улс төр, авлигын хэргийг мөрдөнө. Харин жүжигчин Этан Хоук тус улсад амьдардаг, сэтгүүлч Ли Рэйбоны дүрд тоглож, нөлөө бүхий Вашберг гэр бүлийн нууцыг илчлэхээр зүтгэнэ.
Жүжигчдийн бүрэлдэхүүнд Тим Блейк Нелсон, Жин Трипплхорн, Кайл МакЛахлан, зэрэг одууд багтжээ.

SLOW HORSES
Найруулагч: Саул Метцстайн
Хугацаа: 9 сарын 24, APPLE TV
Тус цувралыг Мик Херроны ижил нэрт романаас сэдэвлэн бүтээсэн юм. Цувралын үргэлжлэл болох тавдугаар ангид компьютерын суут ухаантан болох Родди Хо гол дүр болно. Түүний хүүхэд шиг зан нь MI5-д хэрхэн ажиллахад хүргэсэн тухай түүх үзэгчдийн сонирхлыг өдөөх болов уу. Харин түүнийг өрөвдэлтэй хийгээд хайр татам хамт олон үргэлж хүрээлсээр байдаг билээ.
Киноны гол дүрд Гари Олдман, Жак Лоуден, Кристон Скот Томас нар тогложээ.
